Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын автозамын зорчих хэсэгт иргэн Э-гийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашинтай “Мэргэн Хангал конкрейт” ХХК-ийн жолооч Б-гийн “Хотс Бетон” загварын бетон зуурмагийн автомашин  мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас зуурмагийн автомашины түлшний банк нь цоорч 150 литр орчим дизель түлш асгарч байсныг Хан-Уул