Лхагва гарагт ангараг гарагийн хөрсөнд газардах тооцоотой байсан “Скиапарелли” буугч аппараттай холбоо тасарсан талаар Европын сансрын агентлаг мэдээллээ. “Скиапарелли” буугч аппарат нь Trace Gas Orbiter эх хөлгөөс салж, ангарагийн хөрсөнд газардахаас 50 секундын өмнө сүүлчийн удаа холбоо барьжээ. Уг буугч аппарат 21 мянган километр цагийн хурдтайгаар ангараг гарагийн атмосферын давхаргад нэвтэрч,