Хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс өнөөг хүртэл адууг гэршүүлэн уналга эдэлгээндээ ашиглаж байна. Харин тахь нь гэршээгүй үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм. Дээд палеолитын үед хамаарах Франц Улсын өмнөд хэсэгт орших Ласко агуйн сүг зурагний хананд тахийг дүрсэлсэн байдаг нь 15 мянган жилийн тэртээ амьдарч байсныг гэрчилж