Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд 7.2, 7.3 дахь буюу Монгол Улсын татварын 29 төрлийг нарийвчлан заасан хэсэг нэмэх санал