Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны тарилга, эмийг олон нийтийн сүлжээгээр авахгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал хоргүйжүүлэх, цайруулах, элэгний үйл ажиллагааг дэмжих антиоксидант үйлчилгээ бүхий Глутатион, Тиоктик ацид, Өндөр тунт витамин С гэсэн тариануудыг иргэд өөрийн фэйсбүүк хуудсыг ашиглан хууль бусаар импортлон худалдан борлуулж байгаа зөрчил сүүлийн үед их илэрч байгаа аж.