УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ- ын даргад өргөн барьсан. Нийгэмд “Л.Эрдэнэчимэгийн архины хууль” нэрээр алдаршаад байсан хууль саяхан УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн ч хууль санаачлагч чь өөрөө татаад авчихсан. Л.Эрдэнэчимэг гишүүн дээрх хуулийн төслийг санаачилсан биш цахим ертөнцөөр хөөрхөн дуулиан дэгдээгээд авсан.