Хийх ажилгүй хүн хэрүүл хийж, зорилгогүй хүн зовлон тоочдог хэмээн биднийг багад аав ээж маань сургадаг байлаа. Дэрсхэн өссөн таван охиноо ажилд сургахын тулд хэлж байсан энэ үгийг одоо эргээд бодоход хамгийн үнэн санагдах аж. Үнэхээр л амьдралын зорилготой, алс хэтийн бодолтой хүнд зовлон тоочиж суух цаг хаана ч гарах