АНУ-ын Агаарын цэргийн хүчний /АЦХ/ “Boeing E-8C” нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр ниссэн байна. Уг онгоц БНАСАУ-ын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах зорилгоор ниссэн байж магадгүй гэж "Yonhap" агентлаг мэдээлжээ. "Yonhap" агентлагийн мэдээлснээр, дээрх нисэх онгоцоор БНАСАУ-ын цэргүүдийн, мөн цэргийн техник хэрэгслүүдийн хөдөлгөөнд мониторинг хийх зэрэг тагнуулын мэдээлэл цуглуулах