МОНЦАМЭ агентлагийн дарга Т.Баасансүрэнтэй ярилцлаа. -Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дээд хэмжээний П форум Хөх хотод болж та бүгд оролцоод иржээ. Ямар асуудал хэлэлцэв, манайхнаас олон хүн оролцов уу? -БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн 6 дугаар газар, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дээд