Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль батлагдаж чадалгүй “төрхөмдөө” буцсан байдалтай байгаа. Ялангуяа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлаж, улмаар хэрэгжүүлэхийг ард түмэн УИХ-аас хүссэн ч тодорхой шалтгааны улмаас буцаасан байдалтай байгаа юм.