Багш нар өнгөрсөн жилийн намраас эхлэн цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж хоёрдахь удаа ажил хаялт зарласан билээ. Энэ удаагийн ажил хаялт 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 14-ны өдөр хүртэл үргэлжилэхдээ нийт 80 гаруй сургууль, 28 цэцэрлэгийг хамарсан юм. Тэдний ажил хаялт МҮЭХ-ны зохион байгуулалтаар жагсаал болон хувирсан билээ. МҮЭХ, БСШУСЯ-тай тохиролцоонд хүрснээр багш нарын ажил хаялт зогссон