Оюутны ширээнээс дуулж эхэлсэн гавьяат С.Жавхлан өдгөө тэр үетэй нь харьцуулах юм бол стиль имиджийн хувьд тэнгэр газар шиг л зөрүүтэй болсон. Зураасан нүдтэй, туранхай шар залуу биедээ баймгүй хоолойгоор дуулахад нь хүн бүхэн алга ташин хүлээж авсан. Харин эдүгээгийн Жавхлан европ хувцаснаас татгалзан, үсээ ургуулан заримдаа бүр сүлжих болсон