Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр Оюу толгойн гэрээтэй холбоотой ном хэвлүүлснээ зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр Оюутолгойн асуудлаар АТГ-т шалгагдаад удаж байгаа билээ. "Одоогоос арав гаруй хоногийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэсний арван жилийн ой тохиосон. 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улс тусгаар тогтносноос хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн.