Сонгуулийн дараа засаг солигдож дээр дооргүй, дарга цэрэггүй солигдож бужигнах явдал үргэлжилсээр байгаа. Үнэхээр ажил явуулахад, баг болж ажиллахад энэ нь зарим талаараа зайлшгүй гэж зөвтгөн тайлбарладаг. Гэвч төсвөөс, татвар төлөгчдийн халаасны мөнгөнөөс санхүүждэг  төрийн өмчит компаниудын томилгоон дээр анхаарал хандуулахгүй бол даанч харамсмаар, жигшмээр этгээдүүдийн нэрс явж байгаа бололтой.