Г.СҮХЭЭ Тал хээр нутагт  цас шуурга бага, дулаахан өвөл өнгөрч, урин хавартай золгох мөчид малын гоц халдварт шүлхий өвчин гарсан мэдээ тархлаа. Бүр Монголын уламжлалт цагаан сарын баяртай зэрэгцээд шүү. Сүхбаатар аймгийн  Онгон, Наран сумын зааг нутаг улсын хил орчмын зурваст өвөлжиж буй өрхөөс өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр анхны дуудлага иржээ.