Ардын хувьсгалаас өмнө Сэцэн хан аймаг Халх даяар алдаршсан хүчит бөхчүүдийн өлгий нутаг байв. 1805-1924 онд болсон Халхын Долоон хошуу даншиг, Арван засгийн 114 удаагийн наадмаас энэ аймгийн бөхчүүд 86 түрүү, 88 үзүүр авч (бүрэн бус мэдээгээр), монгол бөхийн түүхэнд мөнхрөн үлдсэн 13 том аваргын долоог нь төрүүлжээ. Сэцэн хан аймгийнхан