ММ-ийн М.Оюунчимэг гэвэл энэ бүсгүйг хүмүүс андахгүй. Тухайн үед ид гарч ирж байхдаа Орос, Англи хэлтэйгээрээ үеийнхэн дундаа толгой цохиж явсан цөөхөн сэтгүүлчдийн нэг тэрээр сэтгүүлзүйн ертөнцөд ноёрхол, эзэрхлээ нэгэнт бий болгож, орон зайгаа тунхагласан. Тэр тусмаа эдийн засгийн сэтгүүлзүйгээр мэргэшсэн энэ хатагтайн санхүүгийн мэдлэг баргийн эдийн засагчдыг хол хаядаг гэх.