Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дүрэмт хувцастай ч албан ёсны бичиг баримтгүй этгээд автомашинуудыг зогсоон шалгаж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн IX хороонд оршин суух 33 настай Г гэгч албаны дүрэмт хувцас, дохиур мод ашиглан