Удахгүй болох  УИХ-ын болон Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан өнгөрсөн  оны 12 сард УИХ-аас сонгуулийн тухай хуулийг яаран сандран батласан байдаг. Эл хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг  харьцангуй  цензурдсан, шинэ нэр дэвшигчдийг  нэлээд “боомилсон” шинжтэй болсныг ажиглагчид хэлдэг. Ялангуяа сонгуульд  шинээр нэр дэвшиж байгаа  кандидатуудад зөвхөн сонгуулийн сурталчилгааны 16 хоногт л