Даваа гаригаас сурагчдын амралт эхэлж, цахимаар хичээл завсарлана
Засгийн газрын 2020.11.23-ны өдрийн хуралдаанаар шийдвэр гаргасны дагуу ЕБС-ийн сурагчдын амралт энэ бямба гаригаас буюу арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлнэ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр заах ба сурагчид арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлээд хоёрдугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл судлахгүйгээр амрах юм. Их, дээд сургууль,