МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдыг супер гэж тодотгосон бол харин сонгогч олон парламентыг Засгийн газрын тэргүүнээс илүү супер гэж нэрлэх болов. Бидний сонгосон супер парламент хууль тогтоох эрх мэдлээ хэн нэгэнд алдчихжээ. Юм л бол тэр, энэ сайдыг огцруулна, томилно гэж ярьсаар хаврын чуулган эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаа