Tag : Спорт (11)

Манай тамирчид ой тогтоолтын тэмцээнд III байр эзэлжээ

БНХАУ-ын Гуанжоу хотод  2011 оны 12 сарын 6-10-ны хооронд зохиогдсон 20 дахь удаагийн “ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА”-н тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Х.Хатанбаатар ахлагчтай оюуны спортын 4 тамирчин оролцож  Монгол Улс багаараа БНХАУ болон БНФУ-ын дараа шагналт  3 дугаар байрт шалгарлаа. Энэхүү тэмцээнд нийт 21 орны 125 тамирчин

Олимпийн найдвар болсон 9 тамирчид эрхээ авлаа

Өнөөдрийн байдлаар буудлагын О.Гүндэгмаа, хөнгөн атлетикийн Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, байт харвааны Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, чөлөөт бөхийн О.Насанбурмаа, У.Чулуунбат, боксын У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар Лондонгийн олимпод оролцох эрхээ аваад байна. Түүнчлэн Паралимпийн жүдо бөхийн Б.Ганбат, П.Болортуяа, А.Мөнхбат, Д.Ганбат, М.Очирхуяг, байт харвааны Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын Ц.Лхамсүрэн, хөнгөн атлеттикийн Г.Мөнхбат

Ширэн бээлийтнүүд Куба, Казакстаныг зорилоо

Боксын үндэсний шигшээ багийнхан хоёр хуваагдан Куба, Казакстаныг зорилоо. Ирэх хавар Астанад болох Азийн аваргаас өмнөх олон улсын хэмжээний халаалтын тэмцээнүүдэд оролцохоор ширэн бээлийтнүүд ийнхүү мордсон байна. Тэдний дунд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ч багтжээ. Ирэх жилийн хавар Казакстаны Астанад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

А.Энхтуул хүрэл медаль хүртлээ

Бразилийн Калдас-Новас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шатарчин А.Энхтуул хүрэл медаль хүртлээ. Дэлхийн 80 гаруй тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд өсвөрийн шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна. Манай улсаас өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул, сонирхогчдын

Улс тунхагласны ойд Н.Ганбаатар гарьд түрүүллээ

Анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүгд Найрамдах Монгол ард Улсыг тунхагласны 87 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон. Бөх сонирхогч олны барилдана хэмээн таамаглаж байсан өнөө жилийн наадмын түрүү бөх, улсын залуу аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, заан Ч.Санжаадамба нар зодоглоогүй. Мөн улсын арслан Б.Ганбат, Х.Мөнхбаатар,

Москвад сүмогийн тэмцээн болов

Саяхан Москвад сүмо бөхийн олон улсын тэмцээн болжээ. Ес дэх жилдээ зохиогдож буй тэмцээнийг Москва хотын сүмо бөхийн холбооны тэргүүн, сүмогоор Европын, самбогоор дэлхийн гурван удаагийн аварга Игорь Куринн зохион байгуулжээ. Тэмцээнд ОХУ, Украин, Польш, Германы 16 сүмоч хүч үзэв. Тэмцээний ялагчаар ОХУ-ын Олег Бароев тодров. Өмнө нь 2006

П.Лхамдэгд Амстердамаас алтан медаль хүртэв

Голландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн Гранпри тэмцээний эхний өдөр манай бөхчүүд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл хоёр дахь өдөр татамид гарсан манай бусад бөх ч амжилттай барилдаж, Голландын дэвжээнд төрийн дууллаа эгшиг лүүллээ. Эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ

Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын барилдах эрхийг хасна

Өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмын сүүлийн даваанд барилдсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан. 32 бөх шинжилгээ өгснөөс шинээр харцага цол хүртсэн Г.Алтангэрэл, начин цол хүртсэн Ч.Цогбаяр нар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Бөхийн салбар хорооны оруулсан саналыг Улсын баяр наадмын комисс өчигдөр хэлэлцээд тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасахаар болжээ. Ж.Цогзолмаа

Дэлхийн аваргаас таван медаль хүртлээ

Литвийн нийслэл Вильнюс хотноо энэ сарын 10-нд эхэлсэн самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Дэлхийн 45 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс Монголын тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Литвийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулжээ. Монголын баг тамирчид 14 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос

О.Гүндэгмаа хос алт, Т.Баярмаа мөнгөн медаль хүртлээ

Ираны нийслэл Тегеран хотод буудлагын Гран-При тэмцээн зургаан өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа урьдчилсан шатанд 580 оноо, ОУХМ Т.Баярцэцэг 570 оноо буюу хамгийн өндөр оноонуудыг авч шигшээ наймд шалгарсан байна. Финалд О.Гүндэгмаа 204.1 оноо авч нийлбэр 784.1 оноогоор алтан медаль

Буудлагын Гран-Прид О.Гүндэгмаа түрүүллээ

Ираны нийслэл Тегеран хотод буудлагын Гранпри тэмцээнд энэ сарын 8-13-ны өдрүүдэд болж байгаа юм байна. Тэмцээний манай улсаас хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг нар дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор оролцжээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгал өчигдөр явагдаж О.Гүндэгмаа алтан медаль хүртсэн мэдээлэл байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгал үргэлжлэн

Алдарт “Интер” баг Монголд

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Италийн Милан хот дахь “Интер” клубын төв байранд зочилж “Интер” клубын Ерөнхийлөгч Массима Мораттитай уулзан хүүхдүүдэд зориулсан “Интер кампус” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ярилцаж тохирсон билээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нарийвчлан тохирох зорилгоор “Интер” клубын захирал