Tag : Соёмботой уул

“Соёмбо уул”-ын өчил…

11217
Би зүгээр нэг толгой Билгүүн номт Богд уулын л өвдөг... Бичигдээгүй хуулийн өгөр толгой Бичсэн хуулийн ч дархан цаазат "олгой" Намайг ургаж байхад Нар илсэн Богд хайрхан налайж байсан Намайг өндийж босоход Нармай монголын уул аав өвдөглөж суулгасан! Тэрнээс хойш би өсөөгүй Тэгтлээ өндөр болоогүй Аавынхаа үгэнд орж Амсхийн суух өвдөг нь болсоон! Өвөг дээдсийнхээ өмнө ч Өвөө эцгийнхээ өвөрт ч Өнөөдөр би эрхэлж

Шуурхай: “Соёмботой уул” шатаж байна

11168
Нийслэл хотын өмнө зүгт, Хан-Уул дүүргийн 14 хороонд байрлах "Соёмботой уул"-нд гал түймэр гарлаа. Гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч 6 автомашинтайгаар гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Соёмботой уулын газрыг олгосон хүн

18581490_1823686697949429_4517049507933629608_n
"Умаа хум толгой" буюу бидний нэрлэж заншсанаар Соёмботой уулын бэлийг ухаж байгаа мэдээлэл өчигдөр /05.23/ цацагдаж эхэлсэн. Уулын бэлийг нэлээд хэд хоногийн өмнөөс ухаж, гадуур нь хашаа татжээ. Энэ талаар Богд уулын хамгаалалтын захиргаанаас тодруулахад “Аялж уул” гэх компани 2016 оны хоёрдугаар сард Соёмботой уулын бэлд газар эзэмших зөвшөөрөл авсан

Умаа хум толгой буюу Соёмботой уулыг ухаад эхэлчихэж

1hukg5dn044j2hik4s5ao85tv2
Умаа хум толгой буюу бидний нэрлэж заншснаар Соёмботой уулын бэлгийг ухаж эхэлсэн талаарх зураг нийгмийн сүлжээнд хурдацтай тархаад байна. Зурагнаас харахад уулын нэлээд хоногийн өмнөөс ухаж эхэлсэн бөгөөд гадуур нь хашаа татжээ. Үүний харсан иргэд " Богд уулаа бойтогоороо өшиглөнө гэдэг зүйл болж байна" хэмээн бухимдацгааж байна. Түүхийг сөхвөл Их тэнгэрийн