Би Улаанбаатарын суугуул, Улсынхаа уугуул нэгэн иргэн. Би нам нам гэж навсайж гүйгээгүй харин ном ном зүтгэж яваа эгэл нэгэн багш, бас энгийн нэгэн судлаач.
Багш бол худал, хуурмаг, мунхаглалыг бус харин ухаарал, сэхээрэл, гэгээрлийн үрийг түмэнд түгээгч, соён гэгээрүүлэгч юм. Ийм учраас тэр “Хүүхэд бүр баяр хөөртэй байгаасай. Хүний нийгэм