Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ.  Найм дахь удаагийн сонгууль болоход таван сарын хугацаа үлдээд байна.   Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Эхний дугаартаа Архангай аймгийг онцолж байна. Тус аймагт сонгуулийн нэг, хоёр, гуравдугаар тойрог хамаардаг.