Сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд иргэдийн бухимдал хаана хамгийн их байгааг мэдэх үү. Хүнсний зах, дэлгүүрүүдэд. Иргэд нэг өдрийн цалингаараа ганц кг хонины ястай мах худалдан авахдаа хамгийн их бухимдаж байна. Халдварт өвчин гарснаас хойш иргэдийн орлого буурч, зарим хэсэг нь ажилгүй гэртээ байх болсон. Орлого муудахтай зэрэгцээд гол хүнс болсон махны