УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг Өвөрхангай аймгийн хоёр дахь бүсчилсэн хэлэлцүүлгийг өнөөдөр (2010.08.13) Арвайхээр хотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Уянга, Тарагт, Өлзийт сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагч, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Хэлэлцүүлгийг нээж Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, УИХ-ын Тамгын