Монголчууд "Монгол" хүнээ урамшуулж мэддэггүй, хөдөлмөрийн хөлс гэдгийг нь үнэлж чадахгүй байгаасаа өнөөдөр нас биед гүйцсэн шижгэнэсэн сайхан залуус маань харийн оронд хөдөлмөрөө мөлжүүлж хөлсөө дуслуулан  байж, хэдэн цаасны төлөө хуруу хумсаа хугалчих дөхөн хүний нутагт айлын тогоо горьдож суугаа. Мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй олон монгол залуус ийнхүү ирээдүйнхээ төлөө яваад