Италийн Засгийн газар улс орны анхны хар арьст сайдыг доромжилсон хэргийг мөрдөн шалгахаар болжээ. Ардчилсан намын Энрико Леттагийн бүрдүүлсэн Засгийн газарт Сесиль Киенге хэмээх хар арьст бүсгүй Нэгдэл, хамтын ажиллагааны сайдаар томилогдсон юм. Конгод төрсөн тэрээр шинэ Засгийн газрын долоон эмэгтэй сайдын нэг ажээ. Сесиль Киенге сайдаар томилогдсоны дараа түүнийг интернэт