Хэдхэн цагийн өмнө Хятад улс манай дэлхийн цорын ганц дагуул болох сарны сүүдэртэй хэсэгт судалгааны станцаа амжилттай газардуулсан тухай мэдээлжээ. Арванхоёрдугаар сарын эхээр Хятад улс газардагч станцыг өөрөө явагч судалгааны станцтай хамт дэлхийгээс хөөргөж байв. Тэгвэл эдгээр техник хэрэгслүүд нь дэлхийгээс үргэлж нүүр буруулж байдаг сарны цаад хэсэгт амжилттай хүрсэн байна. Сар