Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүнээр 20 орчим жил ажилласан Р.Нямдоржийг огцруулах асуудал сүүлийн жилүүдэд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд өрнөсөөр шүүхийн шатанд шилжсэн. Түүнчлэн гурван шатны шүүхээс Р.Нямдоржийн асуудлыг хэрэгсэхгүй болгож, шинэ тэргүүн сонгох шийд гарсан байдаг. Энэ дагуу бөхийн холбооны цэцдийн зөвлөл өнгөрсөн тавдугаар сард хуралдаж, Гацуурт компанийн захирал Л.Чинбатыг сонгосон.