Б.ДАМДИН-ОЧИР Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа 2019 он гарахын өмнөхөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг дайлаар мордож очоод “эзэлж” байв. Амралтын өдрийн өглөөгүүр гэнэтхэн цахим сүлжээнд баахан хар машин тоос манаруулан давхиж, нэгэн “кээмп”-д очоод, тэр машинуудаас Г.Занданшатар гэдэг “жанжин” зэвсэг агссан, нүүрэндээ багтай тусгай албаныхныг