Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нар албан ёсны хэлэлцээ хийж , дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Бүгд найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан: Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, бидний хооронд маш сонирхолтой яриа өрнөлөө. 1970-аад оны үед хуучин Чехсловак