САН-ФРАНЦИСКО. /In Asia/. Уул уурхайн эрчимтэй хөгжлийн ачаар эдийн засаг нь хоёр оронтой тоогоор өссөн Монгол Улс нь сүүлийн дөрвөн жил эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсуудын тоонд багтсан. Энэ өсөлтийн нөлөө илэрхий ажиглагдаж байна. Ялангуяа, нийслэл Улаанбаатар хотод тэнгэр баганадсан барилгууд олноороо баригдаж, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд худалдан авагчдыг татсаар байна.