Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхий сайд, Сангийн сайдгүйгээр 2015 оны төсвийг баталсан. Үүгээрээ ирэх оны төсөв онцлогтой болсон гэж ярих хүн цөөнгүй байна. Гэхдээ үүнээс илүү төсөв батлагдаад нэг ч хоноогүй байхад Төсвийн байнгын хорооноос “ирэх оны төсөвт тодотгол хийнэ” гэж мэдэгдсэн нь ирэх оны төсвийн онцлог байхаар харагдана.