НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 25-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн X дугаар хурлын өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Сайд Л.Болд өнгөрсөн 4 дүгээр сард Улаанбаатарт болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд идэвхтэй оролцож, үр дүнтэй болгоход хувь нэмрээ