Дэлхий нийтийн эрүүл мэндийн тогтолцоо иргэдээ өвчин эмгэгээс сэргийлэх, анагаах, нөхөн сэргээх үндсэн гурван зорилготой. Энэ зорилгоо шат шатны эмнэлгийн байгууллагын эмч, сувилагч мэргэжилтнүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн салбарын  ажилтнуудын нэн тэргүүний үүрэг бол  иргэддээ чанартай тусламж үйлчилгээг эрх тэгш хүртэх тэр боломжийг олгох ёстой. Гэтэл Монголын эмнэлгүүдэд ажиллаж буй