Уг нь түүнийг хүмүүс “Рок мангас” Р.Мөнхсайхан гэдгээр нь илүү мэддэг. Рок хөгжим, мотоцикль, саравчтай малгай, нүдний шилгүйгээр түүнийг төсөөлөх аргагүй. Тэгвэл саяхан тэрээр “Улаанбаатар” чуулгын даргаар томилогдлоо. Ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн даргатай ярилцсан юм. -Дарга болсон гэхээр тань зангиа зүүж, албаны хувцас өмсөөд ширээний ард сууж байх юм гэж бодлоо.