Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардлагагүй болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.БАТ-ОРГИЛООС тодрууллаа. -Регистрийн дугаараар үйлчлүүлдэг болсноор эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалтаас гарч байна гэсэн үг үү? -Ашиглалтаас гарах бус заавал авч очих шаардлагагүй болж байгаа юм. Гэхдээ зарим тохиолдолд регистрийн дугаараар