Улаан, шар, ногоон өнгийн хослол, ширэлдсэн мэт урт үс, амьдралын сайн сайхныг магтан дуулагчид бол регги хөгжмийн билэг тэмдэг. 1960-аад оны эхэн уед Карибын арлын Ямайка улсад үүссэн энэ урсгалын хамгийн алдартай төлөөлөгч болох Боб Марлигийн нэрийг дуулаагүй, “No woman no cry ” дууг сонсоогүй хүн соёлт ертөнцөд үгүй биз.