Оюутолгойн гэрээ сураггүй, Тавантолгойн нүүрс "үнэгүй" байхад буюу одоогоос 10 жилийн өмнө хэвлэлийн хуудаснаа нэгэн зар тавигджээ. Төр өмчөө арчилж чадахгүйд хүрээд, бас багахан ч атугайгаар төсвийн орлогоо нэмэх зорилгоор "Их тэнгэр" цогцолборт байрлах 24 дүгээр байрыг хашаагаар тусгаарлан түрээслэхээр шийдсэн байна. Энэ бол 2004 он. Эхэндээ тендер зарлаж, сонгон шалгаруулалтаар