Д.Хулганажав нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт төрсөн. Бага, дунд сургууль, 1992 онд Дархан хотын АУДуС-ийг сувилагч, бага эмч, 1999 онд “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг “сэтгүүлч” мэргэжлээр төгссөн. 1995 оноос “Өнөөдөр” “Ням гараг”, “Хонгорзул”, “Хийморь", “Хотгойд Монгол" сонинуудад сэтгүүлч, редактор, эрхлэгч, 2008-2012 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслахаар ажиллаж байв.