Украины чөлөөт уран бүтээлч Даниэл Грийн сумны хоосон хонгиогоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хоёр метр өндөр хөргийг бүтээжээ. Сумны хоосон хонгионуудыг 2014 онд болсон Украины хувьсгалын үеэр Майданы талбайгаас цуглуулсан аж. Украинд гарсан шиг бослого хөдөлгөөн 1990 оноос хойш Европт гараагүй юм. АНУ-ын Нью Йорк хот дахь нэгэн үзэсгэлэнд тавьсан