Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНЧУ-ын Прага хот руу хийх тусгай үүргийн онгоц өнөөдөр 11:35 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 гаруй иргэн эх орондоо ирнэ. Тусгай үүргийн