Монголын Уламжлалын Нэгдсэн Намын дарга Б.Батболдтой цаг  үеийн асуудлаар ярилцлаа. Парламентад суудалгүй намын даргын хувьд Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Монголын төр хямралд орчихсон байна. 1992 оны Үндсэн хуулиар Монголын төрийг эзэнгүй болгочихсон. Сонгодог ардчиллын загварыг бий болгоод төрийн эрх мэдлийг гурав хуваасан. Хууль тогтоох, шүүх