Францад өнгөрсөн бямба гарагт болсон “Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглааны үеэр цагдаа нар руу дайрсан этгээдүүдийн нэг нь мэргэжлийн боксчин байсан бөгөөд 2007 онд тэрбээр Францын боксын аварга болж байжээ. “BFM” телевизийн мэдээлснээр, түүнийг Кристоф Деттине гэдэг аж. Жагсаал цуглааны үеэр Деттине хамгаалалтын хэрэгслээр хангагдсан цагдаа нарыг цохиж байгаа нь дүрс бичлэгт