Хууль сахиулахын их сургууль сургалтын агуулгаа сайжруулах үүднээс Цагдаагийн сургуулийн шүүхийн шинжилгээний тэнхимд “Папилон” буюу гарын мөрний адилтгалын автомат системийг суурилуулж, кабинетийн нээлтийг хийлээ. Уг арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал бөгөөд Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр, Хууль зүйн яамны хэлтсийн дарга н.Ганбат нар