Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт сүүлийн 60 жилийн туршид ямар ч шинэчлэлт хийгдээгүй. Энэ удаагийн шинэчлэл иргэдийн хувьд олон асуулт, асуудалтай тулгарахад хүргэж байгаа. Маршрутын өөрчлөлт, ухаалаг төлбөрийн систем гэх мэт олон шинэчлэлтэй нүүр тулж байгаа билээ. Тэгвэл энэхүү шинэчлэлийн хүрээн дэх асуудлаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга О.Түшигтэй ярилцлаа.