Х.Тэмүүжин сайдыг огцруулах төслийг өргөн барилаа
Өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь огцруулахыг шаардаж тогтоолын төсөл өргөн барилаа.
Тэрбээр тогтоолын төслөө УИХ-ын дарга З.Энхболдод гардуулсан байна.
Ч.Мөнхбат
- 4 comments
- Categories: Улс төрч, Хууль, Эрх зүй (6)