О.Анужин: Тайзан дээрээ бүжиглэж, үзэгчдийг баярлуулах нь надад илүү үнэ цэнэтэй
Өдгөө 25-хан настай ч алдар хүндийн оргилд гялалзан, Монголын балетын урлагийг өнгөлж яваа бүсгүй бол О.Анужин. Түүний алдар хүнд Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч, Монгол Улсын cоёлын элч, Гавьяат жүжигчин зэргээр тасралтгүй үргэлжилнэ. Гэр бүл, ойрын хамаатан дунд нь нэг ч урлагийн хүнгүй есөн настай охин нэг л өдөр